Арга билгийг эс ухваас Алгандаа бичсэнийг тогтоохуйяа бэрх

Tuesday, December 18, 2012

gantulga ft suhee, bymbaa-bi chamd gomdohgui


flame-az jargaliin ereld



Лондонгийн такси үнэгүй “Wi-F”-тай болно



Их Британийн нийслэл Лондон хот таксиний үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл ирэх 2013 оноос Лондонгийн таксигаар үйлчлүүлэгчид “CabWifi” утасгүй интернэтийн үйлчилгээгээр өндөр хурдны үнэгүй интернэт ашиглах боломжтой болох тухай “The Next Web” сайтад мэдээлжээ. Энэхүү ажлыг “Eyetease Limited” компани зохион байгуулж байгаа бөгөөд таксигаар үйлчлүүлэгчид үнэгүй “Wi-Fi”-д холбогдсныхоо төлөө 15 минут тутамд 15 секундын сурталчилгаа үзэх ёстой гэнэ. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Ричард Корбетт “Их Британийн томоохон хотуудаас Лондон хот хамгийн түрүүнд  “CabWiFi”-д холбогдсон. Тиймээс бидний туйлын зорилго бол Лондонгийн бүх “хар такси”-нд “CabWiFi”-н үйлчилгээг нэвтрүүлэх юм.” гэж мэдэгджээ. Түүнчлэн “The Next Web” сайтад мэдээлснээр энэ долоо хоногоос эхлэн Лондон хотын автобуснуудад үйлчлүүлэгчид тасалбарын мөнгөө бүхий л төрлийн цахим картаар төлөх боломжтой болж байгаа гэнэ.

admin

Америкт “iPhone”, “iPad”-ууд хямдарлаа


Америкийн худалдааны томоохон төвүүдийн нэг “Wal-Mart” сүүлийн үед хамгийн эрэлттэй байгаа “iPhone”, “iPad”-уудыг Зул сарын баярыг тохиолдуулан хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа юм байна. Америкт Зул сарын өдрүүдийг тохиолдуулан ихэнх дэлгүүр, худалдааны төвүүд хэрэглэгчиддээ зориулж хямдралтай худалдаа зарладаг уламжлалтай.

Харин сүүлийн үед хэрэглэгчдийн хамгийн ихээр хошуурч байгаа “iPhone”, “iPad”-ыг хямд үнээр худалдан авах боломж олгож байгаагаараа Wal-Mart Америк дахь хэрэглэгчиддээ том бэлэг барьж буй анхдагчийн тоонд орж байгаа гэнэ. Wal-Mart энэхүү хямдралаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд 16 гигабайтийн 189.97 ам.доллар байсан “iPhone 5” 127 ам.доллар, 16 гигабайтийн 87.97 ам.доллар байсан “iPhone 4S” ердөө 47 ам.доллар болтлоо хямдарсан гэнэ. Харин “iPad” 399 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм байна.

admin

“iPhone 5” Хятадад борлуулалтаараа тэргүүлж байна





Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч “Apple” компанийн “iPhone 5” Хятадын зах зээлд худалдаанд гарснаас хойш дөнгөж гуравхан хоногийн дотор хоёр сая хувь борлогджээ. “iPhone 5” хүн ам ихтэй томоохон зах зээл бүхий Хятадад өнгөрсөн баасан гаригаас эхлэн худалдаанд гарсан бөгөөд одоогийн байдлаар нийт 80 гаруй улсад худалдаанд гарч эхлээд байгаа аж.

“Apple” компанийн зүгээс “iPhone5”-ын борлуулалт Хятадад цаашдаа ч маш сайн байх хандлагатай байгааг онцолсон байна. Түүнчлэн нөлөө бүхий томоохон зах зээлд борлуулалт сайн байгаа нь тус компанийн хувьцаа ч өсөхөд нөлөөлжээ. Учир нь олон улсын хөрөнгийн биржүүдийн хамгийн сүүлд мэдээлж байгаагаар “iPhone 5” Хятадын зах зээлд гарснаас хойш 509.79 ам доллар байсан тус компанийн хувьцаа 575 ам.доллар болтлоо өссөн үзүүлэлттэй гарсан аж. “iPhone 5” энэ сарын долооноос эхлэн Өмнөд Солонгос тэргүүтэй 50 оронд худалдаанд гарсан бол 14-нөөс эхлэн Малайз, Индонез, Филиппин зэрэг Азийн томоохон орнуудаар худалдаанд гарч эхэлсэн билээ.

admin

Компьютерийг таван мэдрэхүйгээр мэдэрдэг болно




Компьютер технологийн алдартай компанийн нэг болох IBM компани ойрын таван жилийн хугацаанд мэдрэхүйн таван мэдрэмжээр мэдэрч болох компьютер зохион бүтээнэ гэдгээ зарлалаа. Гэхдээ үүнийг хийхэд хэцүү ч ямар ч байсан туршилтын ажилдаа ханцуй шамлан оржээ. Хамгийн түрүүнд мэдрэгч технологийг туршилтанд оруулсан бөгөөд үнэрлэх мэдрэмжийг гаргаж авахад зургаахан сар зарцуулах гэнэ. Мөн үүнийгээ дагаад том процессор хэрэггүй болох бөгөөд нарийнхан, уян болох шаардлагатай байгаа аж. Мэдрэгч дэлгэцийг сайжруулсан шилэн материалаас гаргаж авах оролдлогыг хийж байгаа бөгөөд мэдрэгчийн хурдыг илүү хурдан болгох юм байна. “Бид дэлгэцийг хэрхэн хийх талаар тогтсон зүйл алга. Ширээний ард сууж, ярилцацгааж байна” гэж IBM компанийн зохион бүтээх салбар хариуцсан захирал Берни Мейерсон ярьжээ. Хэрвээ процессорын хэрэг байхгүй гэж үзэж байгаа бол дэлгэц нь тооцоолон бодох үйлдэл хийдэг байх шаардлагатай, үүний тулд бүх зүйлийг маш жижгээр шийдэх хэрэгтэй болох аж. IBM компанийн згээс мэдээлж байгаагаар хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, цахилгаан зарцуулалт бага зэрэг технологийн өндөр шийдлээр бүтээхээ албан ёсоор зарлаад байна.

admin

Хиймэл дагуул дуу дамжуулахгүй байна гэв



Арванхоёрдугаар сарын 12-нд хөөргөсөн Хойд Солонгосын хиймэл дагуулаас ямар нэгэн дохио ирэхгүй байгаа тухай Харвард-Смитсоны төвийн сансрын физикч Жонатан Макдуэлл ярьсан гэж Agence France-Presse мэдээлэв.
        
Хойд Солонгосын "Кванменсон-3" хиймэл дагуул ажиллахгүй болсон бололтой, ер нь ажиллагаатай эсэх нь  эргэлзээтэй байна гэж Харвард-Смитсоны төвийн сансрын физикч Макдауэлл хэлжээ. Америкийн сансрын физикчид сансрын аппаратыг нар янз бүрийн өнцгөөс гэрэлтүүлснийг ажиглаад аппаратыг дэлхий рүү чиглүүлээгүйг гэж тогтоожээ.

Хойд Солонгосын хиймэл дагуул хичнээн хугацаанд тойрог замд байх нь тодорхойгүй ч тойрог замын дэлхийгээс алслагдсан хэмжээгээр багцаалахад хоёр жил орчим байх болов уу гэсэн таамгийг Макдауэлл хэлжээ. "Кванменсон-3"  дагуулын тойрог зам нь 505,4 километраас 588,9 км-ийн өндөртэй гэж www.n2yo.com сайт бичсэн байгаа.

Хиймэл дагуулаа хөөргөсний дараа манай эрдэмтдийн бүтээл “ярих зүйлгүй” сайн технологи гэж Пхеньян мэдээлсэн юм. Хиймэл дагуул нь тэдний лидерүүдийн тухай дууг дамжуулахаас гадна цаг уурын мэдээ цуглуулах ёстой гэж тэдний хэвлэл албан ёсоор мэдээлсэн байлаа. Харин Америкийн эрдэмтний үзэж байгаагаар хиймэл дагуул ямар нэгэн дохио дамжуулахгүй байгаа гэжээ.

Дэлхийн хамтын нийгэмлэг Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөх нэрийн дор цэргийн зориулалтын баллистик пуужин туршсан гээд Пхеньяныг эрс буруутгасан билээ.
admin